Цэс

МАТЕМАТИК, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ЗАН

2017-03-22 - Мэдээ, мэдээлэл

ЗОРИЛГО:

Математик: Математикийн мэдлэг чадвараа амьдрал ахуйдаа хэрэглэснээр хэл сэтгэлгээ, танин мэдэхүйн чадвараа хөгжүүлж, асуудал шийдвэрлэх арга барилд суралцан математикийг сонирхон судлах хүсэл, тэмүүлэлтэй, бүтээлч сэтгэлгээтэй иргэн төлөвшүүлнэ.

Мэдээллийн технологи: Мэдээллийг боловсруулах, асуудлыг шийдвэрлэх үйл ажиллагаандаа МХХТ-ийг бүтээлчээр ёс зүйтэй хэрэглэдэг, мэдээлэлжсэн нийгэмд соёлтой амьдарч хамтран ажиллах чадвартай иргэн төлөвшүүлнэ.

ЗОРИЛТ:

  • Математик болон мэдээллийн технологи хичээлийн мэдлэг ойлголтоо хэрэглэн, ахуй амьдралын асуудлыг ойлгох, загварчлах, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, оновчтой арга хувилбарыг сонгож, асуудлыг шийдвэрлэх арга барилыг эзэмшүүлэх
  • Сурагчдыг олимпиад уралдаан тэмцээнд амжилттай оролцуулах
  • Өөрийн ололт амжилтаар бахархах, амжилтаа ахиулах

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА:

2016-2017 оны хичээлийн жилд математикийн 6, мэдээллийн технологийн 2 багштайгаар сургалт хүмүүжлийн ажлаа зохион байгуулан ажиллаж байна.

Үүнээс: 10-аас дээш жил ажилласан багш 2, 5-9 жил ажиллаж буй 5 багш, анхны жилдээ ажиллаж байгаа 1 багш байна. МУ-ын “Заах аргач” зэрэгтэй багш-4

Боловсролын зэрэг:

  • Магистрант – 4
  • Бакалавр – 4

Математикийн судлагдахуун

  • Э.Энхнаран МУИС-ийн математикийн багш мэргэжлээр 2005 онд төгссөн. МУ-ын “Заах аргач” зэрэгтэй. Боловсролын байгууллагад 11 дэх жилдээ ажиллаж байна. “Арга зүйч” цол тэмдэг, “Багшийн алдар”, Хэрлэн сумын “Жуух бичиг”, “Тэргүүний ажилтан”, багш нарын холбооны “Алтан-Эрдэнэ” медалиар шагнагдсан.
  • П.Пүрэвсүрэн МУИС-ийн математикийн багш мэргэжлээр 2003 онд төгссөн. Боловсролын байгууллагад 8 дахь жилдээ ажиллаж байна.
  • М.Адилбиш МУБИС-ийн математикийн багш мэргэжлээр 2007 онд төгссөн. МУ-ын “Заах аргач” зэрэгтэй. Боловсролын байгууллагад 9 дэх жилдээ ажиллаж байна.  “Арга зүйч” цол тэмдэг, “Багшийн алдар” тэмдэгээр шагнагдсан.
  • Б.Бямбасүрэн ДДС-ийг математикийн багш мэргэжлээр 2009 онд төгссөн. МУ-ын “Заах аргач” зэрэгтэй. Боловсролын байгууллагад 7 дахь жилдээ ажиллаж байна. “Арга зүйч” цол тэмдэг, “Багшийн алдар, МУЗН-ийн “Шилдэг залуу” алтан медалиар шагнагдсан.
  • Б.Болдбаатар МУИС-ийн математикийн багш мэргэжлээр 2011 онд төгссөн. Боловсролын байгууллагад 5 дахь жилдээ ажиллаж байна.
  • Д.Чимгээ МУБИС-ийн математикийн багш мэргэжлээр 2016 онд төгссөн. Анхны жилдээ ажиллаж байна.

Мэдээллийн технологийн судлагдахуун

  • А.Нямтуяа 2004 онд ШУТИС-ийн компьютерийн программ хангамж мэргэжил, 2011 онд Гурван-Эрдэнэ багшийн дээд сургуулийн мэдээлэл зүйн багш мэргэжлээр тус тус төгссөн. Боловсролын байгууллагад 13 дахь жилдээ ажиллаж байна. “Багшийн алдар”, “Захирлын нэрэмжит шагнал”, аймгийн “Жуух бичиг”-ээр тус тус шагнагдаж байсан.

О.Золзаяа ДДС-ийн математик мэдээлэл зүйн багш мэргэжлээр 2011 онд төгссөн. Боловсролын байгууллагад 5 дахь жилдээ ажиллаж байна. “Арга зүйч” цол тэмдэгээр шагнагдсан.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн